монголын алдарт зураач Марзан Шарав ын "Монголын нэг өдөр " зураг
зураг сонирхогчид
Monday, April 27, 2015
Thursday, April 23, 2015
хамгийн өндөр үнээр зарагдсан 25 зургийн 1т орсон зураг
1. PAUL CЙZANNE
"The
Card Players", 1892 он. 93 - 250 сая ам.доллар.
2011
онд хувийн худалдаагаар. Худалдагч: Жорж Эмбирикос /George Embiricos/. Худалдан
авагч: Катарын хааны гэр бүл.
Францын
пост-импрессонист чиглэлийн хамгийн алдартай зураач (1839-1906) Пол Сезанны
өөрт нь хадгалагдаж байсан сүүлийн бүтээлүүдийн нэг. 19-р зууны
импрессонист, 20-р зууны шинэ урсгал кубизмын төлөөлөгч Пол Сезанны 200 гаруй
зураг байдаг бөгөөд энэхүү “Хөзөр тоглогчид” хэмээх цуврал таван зурагт
тоглогчдын сэтгэлзүйг, нүүрний илэрхийллийг үлгэрийн гэмээр гайхалтай гаргаж
өгсөн гэдэг гэнэ. 1892 онд бүтээсэн “Хөзөр тоглогчид” цувралын сүүлийн 97*130
см-ийн хэмжээтэй энэ хувилбарын Катарын хааны гэр бүл 1991 онд худалдан авч
уран зургийн дээ ханшийг тогтоосон байна.
моно лиза зургийн нууц
Мона Лиза (англ. Mona Lisa;
итал. La Gioconda; фр. La Joconde) нь Леонардо да Винчигийн
зурсан, XVI зууны хөрөг зураг юм. Энэ зураг нь одоо
Парисын Лувpын музейд хадгаглагддаг,
"Гунигтайхан харж, учиртай инээмсэглэх" энэ бүсгүйн хөрөг зураг хүн
төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлсэн хэвээрээ байна.
Жокондагийн тааврын
талаар бичсэн цаас уул овоо шиг их. Мона Лизагийн инээд ямар учиртай, ер нь
Луврын музейд хуулбар зураг өлгөөтэй байгаа юм биш биз, Леонардо энэ хөрөгт
хэнийг зурсан бэ гэх зэрэг асуултууд урлаг судлаачид, сэтгүүлчид, урлагийн
хорхойтнуудын олон арван жилийн турш маргаан өрнүүлсээр иржээ. Дунд орчим насны
даруухан хувцастай, сайхан гэж хэлмээргүй эмэгтэйн том биш хэмжээний
хөрөг.Гэтэл яагаад хүчтэй өрсөлдөгчид болох Рафаэлийн “Сикстины дагина” эсвэл
Веласкесын “Толины өмнөх Венера” зэрэг бүтээлүүд энэ зурагт хүндэтгэлийн
тавцангаа шуудхан тавиад өгөв.
Мона Лизагийн алдрын
гол үүдэл нь Леонардо да Винчийн
авъяас юм. Учир утгагүй зүйл гэж үгүй. Жоконда бол их мастерын нэрийн хуудас.
Леонардо уг хөрөгт гарын үсэг, он сар бичсэнгүй. Гэхдээ суут зураачийн бүтээл
мөн гэдэг нь эргэлзээгүй. Зургийн шинж чанар нь өөрөө үүнийг батлаад өгч байгаа
юм. Шинэ содон нээлт биш харин сэргэн мандалтын үеийн бүх ололт энэ
зурагт нэгтгэгдсэн өндөр түвшинд бүтээгдсэн билээ. Энд байгаль ба хөргийн
зохицолдоон, бүсгүйн хагас хөндлөн суусан байрлал, үзэгчид хандсан харц,
пирамид загварын зохиомж бүгд байгаа. Мөн их мастерын зурах техник ч бас
илэрхий харагддаг.
Subscribe to:
Posts (Atom)